Албан журмын даатгал

Албан журмын даатгал

1 жилийн хугацаатай 5 сая төгрөг хүртэлх нөхөн олговрын нөхцөлтэй жолоочийн хариуцлагын даатгал юм. Жолооч та албан журмын даатгалд даатгуулснаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг ач холбогдолтой даатгал юм.

Даатгалд хэн хамрагдах вэ?
  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн бүр
  • Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамаараад мэргэшсэн жолооч болон С, D ангиллын жолооч нар заавал даатгуулна.
Даатгалын үнэлгээ
  • Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж нь жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараах хэмжээтэй байна.
Тээврийн хэрэгслийн ангилалДаатгалын үнэлгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээСуурь хураамж
1А ангиллын тээврийн хэрэгсэл5 сая ₮ хүртэл
2В ангиллын тээврийн хэрэгсэл5 сая ₮ хүртэл
3C ангиллын тээврийн хэрэгсэл10 сая ₮ хүртэл
4D ангиллын тээврийн хэрэгсэл10 сая ₮ хүртэл
5Механизм ангиллын тээврийн хэрэгсэл5 сая ₮ хүртэл
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?
hearthБУСДЫН АМЬ НАСАНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ТОХИОЛДОЛ
hearthБУСДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ТОХИОЛДОЛ
hearthБУСДЫН ЭД ХӨРӨНГӨД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ТОХИОЛДОЛ
iPhone
Нөхөн төлбөрийг онлайнаар
шийдвэрлэнэ.
Та манай даатгуулагч болсноор нөхөн төлбөрийг цахимаар газар дээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой
Цахимаар даатгал авах боломжтой юу ?

Тийм та мэдээллээ ДАН систем ашиглан баталгаажуулаад даатгалаа аваарай

Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?

Таны даатгуулсан бүтээгдэхүүний хэлбэрээс хамаарч таны нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал өөр өөр байх тул та манай нөхөн төлбөр хэсэгт зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Жолоочийн хариуцлагын даатгалд хэдэн хүн даатгуулж болох вэ?

Жолоочийн даатгалын тухай хуулиар автотээврийн хэрэгслийн өмчлөгч болон C, D ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох жолооч болон мэргэшсэн жолооч заавал даатгуулна гэж заасан байдгаас тус гэрээнд хэдэн хүн даатгуулах боломжтой талаар дурдсан зүйл байхгүй бөгөөд хэрэв тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолооч нарын мэдээлэл даатгуулах үед байгаа л бол та бүгдийг нь тус машины гэрээнд оруулж даатгуулах боломжтой. Гэвч илүү амар сонголт нь та жолоочийн тоогоо хязгаарлахгүйгээр ч даатгуулж болно.