Тээврийн хэрэгслийн даатгал
Таны автомашинд гэнэтийн санамсаргүй байдлаар хохирол учрахад төлөвлөөгүй зардал гарч санхүүгийн дарамт үүсдэг. Энэ үед таны өөрөөсөө гарах зардлыг даатгалын компаниас гаргуулах боломжтой тээврийн хэрэгслийн даатгал юм. Энэхүү даатгал нь таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой. Жолоочийн хариуцлагын даатгал таны бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг бол таны өөрийн машиныг эрсдэлээc хамгаалах гарц нь ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ юм.
- Даатгуулагч нь зам тээврийн осол болсон газраас хөдлөлгүйгээр, даатгалын зүйлийн байршлыг өөрчлөхгүй газар дээр нь нэн даруй 7000-1234 утсаар даатгагчид мэдэгдэж заавар зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээ авах, хэрэв даатгагчид мэдэгдээгүй бол мэргэжлийн байгууллагад зам тээврийн ослын талаар мэдэгдэж, шалгуулан зам тээврийн ослын акт, дүгнэлт гаргуулна.
- Даатгуулагч нь нөхөн төлбөрийг нэхэмжлэхдээ дараах баримтуудыг бүрдүүлэн өгнө:
7.1.1 Даатгалын зүйлд учирсан хохирлын үнэлгээ, зардлын баримт (Е-баримт);
7.1.2 Даатгалын тохиолдол бий болсныг нотлох гэрэл зураг /10-аас доошгүй/,
7.1.3 Эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт;
- Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж нь жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараах хэмжээтэй байна.
№ | Даатгалын эрсдэл | Эрсдэлийн дэлгэрэнгүй | Өөрийн хариуцах хэсэг | |||
---|---|---|---|---|---|---|
30% | 20% | 10% | 0% | |||
1 | Осол, гэмтэл, хохирол | Гэнэтийн, санамсаргүй, урьдаас таамаглах боломжгүй шалтгааны улмаас учирсан хохирол | 70% | 80% | 90% | 100% |
2 | Үер, мөндөр, шуурга | Үер, мөндөр, цасан болон шороон шуурганы улмаас учирсан хохирол | 70% | 80% | 90% | 100% |
3 | Гал, дэлбэрэлт, аянга | Гал, дэлбэрэлт, аянгын улмаас учирсан хохирол | 70% | 80% | 90% | 100% |
4 | Хөрсний нуралт, гулгалт, газар хөдлөлт | Хөрсний нуралт, гулгалт, газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол | 70% | 80% | 90% | 100% |
5 | Бүрэн сүйрэл | Сэргээн засварлагдах боломжгүй эсхүл тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайд алдах | 70% | 80% | 90% | 100% |
6 | Хулгай, дээрэм, тонуул | Толь, гэрэл, дугуй гэх мэт автомашины үйлдвэрээс суурилуулсан эд ангийг хулгайд алдах | 70% | 80% | 90% | 100% |
шийдвэрлэнэ.
Тийм та мэдээллээ ДАН систем ашиглан баталгаажуулаад даатгалаа аваарай
Таны даатгуулсан бүтээгдэхүүний хэлбэрээс хамаарч таны нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал өөр өөр байх тул та манай нөхөн төлбөр хэсэгт зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Жолоочийн даатгалын тухай хуулиар автотээврийн хэрэгслийн өмчлөгч болон C, D ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох жолооч болон мэргэшсэн жолооч заавал даатгуулна гэж заасан байдгаас тус гэрээнд хэдэн хүн даатгуулах боломжтой талаар дурдсан зүйл байхгүй бөгөөд хэрэв тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолооч нарын мэдээлэл даатгуулах үед байгаа л бол та бүгдийг нь тус машины гэрээнд оруулж даатгуулах боломжтой. Гэвч илүү амар сонголт нь та жолоочийн тоогоо хязгаарлахгүйгээр ч даатгуулж болно.